Америкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв ханиалгасан бүх хүмүүсийг коронавирусээр халдварласан эсэхийг шалгахаар боллоо. Одоогоор Америкт 118 хүн халдвар авч есөн хүн нас барсан ба энэ долоо хоногт сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулах юм. 

Мөн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлыг 72 цаг тутам ариутгаж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп хэлснээр гадаад худалдааг хязгаарлаж, дотоод үйлдвэрлэлээ дэмжих нь вирусийн тархалтыг багасгах хамгийн шилдэг арга гэнэ.

Харин Иран улс шоронд вирус тархахаас сэргийлж, 54 мянган хоригдлыг түр сулласан байна. Тус улсад одоогоор 2336 хүн коронавирусээр халдварлаж, 77 хүн нас бараад юм. 

Италид мөн нас барсан хүний тоо эрс нэмэгдэн 79 хүрсэн ба нас барсан хүний дундаж нас нь 70 байна. 

Эх сурвалж: NYTimes, AlJazeera