Засгийн газрын хуралдаанаар Амгалан дулааны станц ХХК-ийг төрийн өмчит компани болголоо.  

Ингэснээр төрөөс эрчим хүчний дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх юм.

Тус станц нь гурван үндсэн цех, нэг алба, хоёр хэлтэс, долоон хэсэгтэй 180 гаруй ажилтантай байна. Мөн 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19,969.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.