Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 15-нд албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт байр олгохоор шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн эхнэр, хүү, ээжид нь СХД-н 6-р хороонд байрлах 60 м/кв хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд Д.Батсайханд хүндэтгэл үзүүлж, “өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон ард түмнийхээ төлөө амь бие хайргүй зүтгэсэн түүний алдар гавьяа хэзээ ч мөхөшгүй юм” гэлээ.

Цагдаагийн ахлагч Б.Батсайхан нь энэ сарын 15-нд эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг саатуулах гэж байгаад машинд дайруулан амь насаа алдсан юм. Цагдаагийн албан хаагчид гэмт этгээдүүдийн маргааш нь олж илрүүлэн баривчилсан байна.