Томбот компани жинхэнэ лабрадорын гөлөг шиг харагддаг робот нохой бүтээжээ. Уг робот нь хуцах, сүүлээ хөдөлгөх, илэхэд хариу үйлдэл үзүүлэх чадвартай бөгөөд ахмад настан, сэтгэцийн өвчтөн зэрэг жинхэнэ нохой тэжээх боломжгүй хүмүүст тохиромжтой гэнэ.

Мөн батарейг нь цэнэглэх шаардлагагүй гэдгээрээ бусад роботоос онцлог юм байна. Роботын загварыг Jim Henson’s Creature Shop компьютер графикийн компанитай хамтран бүтээсэн учир уг робот яг л анимейшн киноны нохой шиг хөдөлдөг гэнэ.  

Мөн үнийн хувьд бусад робот амьтдаас нэлээдгүй хямд буюу урьдчилсан захилга нь 299 доллараар зарагдах юм. Харин 2020 оны наймдугаар сараас алба ёсоор 500 доллараар худалдаанд гарах юм байна.

Робот тэжээвэр амьтад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн стресс, айдсыг бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон юм.

Сони компани анх 1999 онд Aibo робот нохойг худалдаалж эхэлсэн бөгөөд тухайн үед ихээхэн алдартай болж хүмүүс роботоо эвдэрсэн тохиолдолд оршуулдаг байжээ. Aibo роботыг 2017 оноос дахин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2900 долларын худалдаалагдаж байгаа юм.

Эх сурвалж: The Verge, Gizmodo