Амжилтад хүрсэн хүмүүсийн гол нууц нь зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэсэн байдаг. Мөн ажлын төлөвлөгөөг тогтмол гаргадаг байна. Тэгвэл ажлын төлөвлөгөө гаргах, гаргасан төлөвлөгөөгөө хугацаанд нь үр дүнтэй дуусгах талаарх зөвлөгөөг хүргэе. 

Өдөрт нэг том ажлыг сонгох 

Өдөрт хэдэн арван жижиг ажлыг төлөвлөхөөс илүү нэг чухал ажлыг амжуулах нь үр дүн илүүтэй юм. Хамгийн гол нь ажлаа төлөвлөхдөө цаг үе, өөрийн нөөц бололцоондоо тохируулах нь зүйтэй. 

Төлөвлөгөөг дуусгах хугацааг жагсаан бичих 

Энэ бол хамгийн чухал хэсэг нь. Төлөвлөсөн ажлаа дуусгах хугацаагаа товлож, уулзалт, шинэ санаа гээд шийдэх аргачлалыг жагсаан бичээрэй. Ингэснээр цаг хугацааг хэмнэхээс гадна эмх цэгцтэй ажиллаж сурахад тус болно. Мөн тухайн ажлыг амжуулахад хэтэрхий хүнд санагдаж байсан бол төлөвлөгөө гаргаснаар хялбар санагдана. 

Хувийн болон албан ажлыг нэг жагсаалтад бичих

Бүх ажлаа нэг жагсаалтад багтааснаар нэгээс нөгөө рүү шилжих, тэнцвэрт байдлаа хадгалахад туслах гэнэ. Учир нь зөвхөн ажилдаа улайрах нь тийм ч үр дүнтэй биш бөгөөд түр завсарлага авч найзтайгаа өдрийн хоол идэх, багахан дасгал хөдөлгөөн хийгээрэй. Энэ нь танд эрч хүч өгч, эргээд ажилдаа сэргэсэн, амарсан байдалтай ороход тань тусална.

Амжуулсан ажлаа жагсаалтад тэмдэглэ

Энэ бол хамгийн таатай хэсэг. Биелүүлсэн ажлаа жагсаалтад тэмдэглэснээр “одоо юу хийх билээ. Хэнтэй уулзах билээ” гэж санаа зовох хэрэггүй болно. Товчхондоо та залхахгүй, стресстэхгүйгээр дараа дараагийн ажилдаа орно гэсэн үг. 

Зөв ажиллах арга барил илүү их үр дүнг авчрах болно. Амжилт хүсье.