Шинэ коронавирусийн халдвараас гэр бүл, үр хүүхдээ хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүх шаардлагатай. Гэвч амны хаалтын хомсдол үүсээд байгаа тул дахин ашиглаж болох амны хаалт хэрхэн хялбар хийх аргыг сонирхуулъя. Амны хаалтыг гэр бүлийн гишүүдэдээ хийж өгөхдөө өөр өөр өнгийн даавуу ашиглаарай.

 Дараах зүйлсийг амны хаалтын материалаар ашиглаж болно. 

  • Нусны алчуур, хуучин өмсдөггүй майк футволк, 
  • Будаг гардаггүй хөвөн даавуу, даавуугаар хийхдээ 2-3 давхарлана, 
  • Нягтрал сайтай марлиар хийхдээ зургаа давхарлана,
  • Даавуугаа хайчилж эхлэхээс өмнө хүүхдэд өргөн нь долоон см, урт нь 13 см, 
  • Том хүнд өндөр нь 9.5 см, өргөн нь 17 см даавууг эсгэж хийнэ.  

Амны хаалт хийхийн тулд доорх материалыг бэлдсэн байна. Үүнд, 

  • Эсгүүр хийх цаас,  
  • 18х22, 18х18  харьцаатай хоёр хэсэг даавуу,
  • Даавуу хавчиж болох хавчаар,
  • Амны хаалтын оосор хийх нарийн резин эсвэл даавууны өөдөс, 
  • Загвар болгож бэлэн нэг ширхэг амны хаалтыг бэлдсэн байна. 

Ингээд том хүний маскийг хийхдээ өндөр нь 11 см, өргөн нь есөн см эсгүүрийн цаасыг дөрвөлжиж хайчилна. Хөвөн даавууныхаа урт хэсгийг дундуур нь нугалж битүү тал дээр эсгүүрийн цаасыг хоёр дахин тавина. Үүний дараа гарын баримжаагаар хааш хаашаа төө орчим даавуу болгоно.  

Зузаан нимгэнээс хамаарч давуугаа давхарлаж болно. Дотор талын даавууны хэмжээг авахдаа гадна талын даавуунаас нэг см бага хайчилна. Ингээд материалын гадна талын өнгөн хэсгийг дотогш харуулж хоёр даавуугаа давхарлаж тавиад оёно.  

Амны хаалтыг хийхэд оёдлын машин байхгүй бол утас зүү ашиглан энгийн хөвөрдөх аргаар оёно. Давхарласан даавуугаа оёход хялбар байхаар хавчаарыг ашиглан хооронд нь бэхэлж түр тогтоож амны хаалтны дээд доод талыг хөвөрдөж оёод өндөр тал буюу хоёр хажуу талыг задгай үлдээнэ. 

Задгай үлдээсэн хэсгээ дотогш эргүүлэн  өнгөн талыг гаргаж хуниас хийхэд бэлдэнэ. Хуниасаа зөв хийхийн тулд үйлдвэрийн бэлэн маскийг зэрэгцүүлж тавиад хэмжээг тохируулж болно. Эсвэл хуниастай үедээ амны хаалтны өндөр 9-10 см байхаар баримжаалан хуниасыг гаргаж хөвөрдөж оёно. 

Үүний дараа амны хаалтны оосор гүйлгэх хэсгийг оёхдоо оосрыг чөлөөтэй гүйх байдлаар хоёр хажууг нугалж оёно. Оосрын оёдлыг чих нухахгүй байлгахын тулд амны хаалтны хажлаганы завсараар оруулж өгнө. Ингээд хийсэн амны хаалтаа угааж индүүдсэнээр хэрэглэж болно.    

Амны хаалтаа өөрсдөө гараараа оёцгооё

Амны хаалтаа өөрсдөө гараараа оёцгооё

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, February 12, 2020