Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг маргааш 09:00-16:00 цагт хаана. Учир нь тухайн хэсэгт Эв нэгдэл Улаанбаатар дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Мөн энэ амралтын өдрүүдэд 10-р хорооллын 0.1 км автозамыг түр хааж, борооны ус зайлуулах шугам угсралтыг хийж гүйцэтгэнэ.

Түүнчлэн өнөөдрийн 23:00 цагаас 22-ны 00:00 цаг хүртэл таван буудлаас долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтыг хийх юм.

Иймд эдгээр чиглэлд зорчих иргэдийг бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.