Хийморь морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд Чингисийн хүрээ жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 18 орны 40 гаруй тамирчид оролцох ба нийт дөрвөн төрлөөр зохион байгуулагдана. Мөн уг тэмцээнд олон улсын хэд хэдэн тамирчид ирж байгаагийн нэг нь Унгарын алдарт харваач, Олон улсын морьт харвааны холбооны тэргүүлэх зөвлөлийн гишүүн Кристол Мехти багтаж байна.

Уг тэмцэээнээр дамжуудан Монгол морийг дэлхийд таниулах, сурталчлах зорилготой ба  олон улсын түвшинд морьт харваа сонирхогчдыг нэг дор цуглуулж тэмцээн зохион байгуулах болсноороо онцлог юм. 

Тэмцээн зөвхөн спортоос гадна аялал жуулчлал, эдийн засагт хувь нэмэр оруулж, морьт харваагаар хичээллэдэг залуусыг бүтээлч сэтгэлгээтэй болгоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Сонирхуулахад, энэ сарын хоёронд Солонгост болсон Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуу Гран при шагнал хүртсэн юм.