Энэ сарын 13-14-нд баруун аймгийн ихэнх нутгаар бороо, төв, говь, зүүн аймгийн зарим газраар, 15, 16-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба 15-16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Ийнхүү зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 15, 16-нд нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг онцгойлон aнхааруулж байна.