УИХ дахь АН-ын бүлэг “60 тэрбумын хэрэг, Монголын хууль тогтоомж зөрчигдсөн асуудлуудад албан ёсны байр сууриа илэрхийлэхийг ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардлаа.

Тодруулбал, У.Хүрэлсүх ерөнхий сайдаар томилогдохдоо “Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулж, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан нөхөдтэй хатуу тэмцэнэ” гэсэн ч асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн гэжээ.

Мөн ЗТХЯ-нд гарсан аллага, төмөр замын салбарт нүүрлэсэн удаа дараагийн осол, Мон-Турк сургуулийн захирлыг хулгайлах гэсэн оролдлого зэрэг нь төрийн албыг мөнгө олох эх үүсвэр болгож, сахилга бат дэг журам алдагдсаны илрэл гэсэн юм.

Түүнчлэн нэр бүхий УИХ-ын гишүүд болон АН-ын бүлэг 60 тэрбумын хэргийг эцэслэн шийдвэрлэхийг ЦЕГ, ТЕГ, АТГ, дээд шүүх зэрэг хуулийн байгууллагаас шаардсан хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байгааг сануулжээ.

Үүний улмаас иргэдийн хуулийн байгууллагад итгэх итгэл суларч, төрд хандах хандлага үнэгүйдсэн байдлыг залруулах цаг нь ирсэн гэжээ.

Сануулбал, Прокурорт ТЕГ-аас 60 тэрбумын хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл ирсэн учир уг хэргийг дахин шалгахаар болсон юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 16-нд 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол хийх санал гаргаж 26 гишүүний дэмжлэгийг авсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл ээлжит бус чуулганы тов зарлагдаагүй байна.

Шаардлага,