АН-ын зөвлөлөөс ЖДҮ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгох хуулийн төслийг өргөн барина гэж мэдэгдлээ. 

Тодруулбал, 2020 оны төсвөөс 1.4 их наяд төгрөгийн өртөг бүхий 300 гаруй барилга, арга хэмжээг хасаж 355 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д шилжүүлэх юм. Ингэснээр хэмнэсэн мөнгийг Төрийн банкаар дамжуулан бага хүүтэйгээр олгоно. 

Мөн хуулийн төслийн батлагдвал арилжааны банкнаас жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авсан ААН-ийн зээлийг гурван хувийн хүүтэй зээлээр солих нөхцөл бүрдэнэ гэлээ. 

Хуулийн төслийг ирэх долоо хоногт багтан яаралтай хэлэлцэхийг хүссэн ба батлагдвал 3700-5000 ААН бага хүүтэй зээл авах боломж бүрдэх юм. 

Сонирхуулбал, өнгөрсөн оны байдлаар 184.2 мянган ААН бизнес эрхэлж байна.