Тэд АН сүүлийн хоёр сард улс төрийн ёс зүй, увайгүй үйлдлүүд гаргаж, цөөхөн хэдэн авлигалчдыг хамгаалсан нам болоод байна гэлээ. Мөн нам дамжсан авлигалчид, эрх мэдэлтнүүдийг хамгаалж, хэдэн хүнийг дарга, сайд, тойрогтой болгохын төлөө жагсаал цуглаан хийхээ зогсоохыг шаардлаа.

Н.Батсүмбэрэл “АН-ын нарийн бичгийн дарга нь ажлын хэсэг байгуулж хэрэг эрхлэх газрын дарга нь манлайлаад жагсаал хийж МАН-руу дайрч байна. Бидэнд ирсэн мэдээллээр нэг жагсаалыг 40 саяар зохион байгуулж байгаа ч харамсалтай нь жагсаалд нь ирэх хүнгүй хэцүүхэн байх шиг байна” гэлээ.

Мөн тэрээр АН-ын үед эрүүл мэндийн дэд сайд байхдаа хэдэн зуун саяын тендер авч юу ч хийгээгүй Ж.Амарсанаа гэгч нөхөр ЭМЯ-руу шударга царайлж дайрч байна. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон хууль бус үйлдэл хийдэг дипломатуудыг чөлөөлж байгаатай холбоотойгоор ГХЯ-руу, Улаанбаатар банк, ХХБ, С.Зоригийн асуудлыг ярьж, шударга ёс тогтоох гэсний төлөө ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж руу дайрч байгаа гэв.

Түүнчлэн Улаанбаатар банкны хэд хэдэн газрын эзэмших эрхийг цуцалсны төлөө үхэн хатан тэмцэж байгаа тул цаашдаа АН-ын дарга С.Эрдэнийн Хандгайт, Найрамдал зусланд авсан газар, Хүүхдийн паркаас газар авч Шонхор гэдэг байр барьж охиндоо өгсөн асуудлыг шалгуулахаар болжээ.

Харин МАН-аас өөрийн байгуулсан ЗГ-аа хамгаалж ажиллах тул МАН-ын нийслэлийн намын хороо, ТББ-тай хамтран Засгийн газраа хамгаалах улс төрийн хөдөлгөөнийг байгуулж ажиллахаа мэдэгдлээ.

Мөн “Засгийн газрын сайд 1.2 сая доллар авсан хэрэгт орооцолдсон гэх яриа гарсан нь АН-ын үед УУХҮЯ-ны дэд сайд байсан О.Эрдэнэбулган гэгчтэй холбоотой. Энэ асуудал Францын компанитай холбоотой” гэдгийг МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл хэллээ.