Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлэг хотын дарга С.Батболдод асуулга тавьжээ.

Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Гэтэл эх баригчид утаа үүсгэгч хамгийн том шалтгаан болох 200 мянга орчим янданг цөөлөх цогц бодлого явуулаагүй гэж АН-хан үзжээ.

Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй гэсэн юм.

“Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их үлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн хоёр жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй байна” гэж НИТХ-ын АН бүлгийн дарга Ц.Баатархүү ярилаа.

Тиймээс АН-ын бүлгээс зургаан асуулга бүхий бичгийг хотын даргад хүргүүлж энэ сарын НИТХ-ын хуралдаанаар хариуг сонсохыг хүссэн байна.

С.Бат-Үүл хотын дарга байх үед сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээг гэр хороололд хүргэнэ гэж яригдаж байсан юм. Мөн 78 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байсан ч 300 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг.