Бид өдөр тутамдаа олон төрлийн хүнсний ногоог төдийлөн ашиглаад байдаггүй. Ихэвчлэн төмс, лууван, манжин, байцааг ихээр ашигладаг. Тэгвэл дараах хүнсний ногоо нь эрүүл мэндэд асар их тустай байна. 

Хаш

Image result for eggplant vegetables

Хаш нь 2-3 хувь сахар 1-1.5 хувь уурагт бодис, долоон хувийн С витаминтай бол В бүлгийн витаминаас каротин, кали, фосфор агуулдаг байна. Мөн тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал ба цусан дахь  холестрин багасгах, элэг, тулай өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. 

Цагаан лууван

Related image

Цагаан лууванд 86.9 хувь ус, 1.5 хувь ислэг, 20 мг С витамин агуулагддаг. Мөн эрдэс бодис, эфирийн тосоор баялаг тул хоол идэх дур сонирхолтой болгож, ходоодны шүүс ялгаралтыг эрчимжүүлэх, шээс туух үйлчилгээтэй.

Жууцай

Related image

Жууцай нь шээс туух үйлчилгээтэй В1, В2, ВР витамин, сахар, кали, магни, төмрийн давс зэрэг хүний биед чухал хэрэгцээтэй олон төрлийн бодис, нян хорыг устгах финтоцид, эфирийн тос агуулна. Мөн цээж хорсох, ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед цагаан лууван, далайн байцаа, жууцай, зуун наст зэргийг хүнсэндээ хэрэглэх нь нэн сайн. 

Яншуй

Image result for parsley

Яншуй нь эфирийн тос 0.7-1.5 хувь, уураг 17 хувь, С витамин, органик хүчлүүд, фруктоз, глюкоз, бага зэрэг алкалиод агуулна. Яншуйг цөс хөөх, шээс туух, тайвшруулах, хий ханиалга дархад хандалж ууна. Үрийг нь ардын эмнэлэгт ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа бусад өвчний эмчилгээнд хэрэглэдэг байна. 

Соёолсон буурцаг

Related image

Соёолсон буурцаг гэдэг нь чийгтэй орчинд ногоон эсвэл шар буурцгийг соёолуулж гарган авсан бүтээгдэхүүн юм. Соёолуулсан 100 грамм шар буурцагт уураг 4.5 грамм, тос 1.6 грамм, нүүрс ус 2.1 грамм, С витамин 6 мг, кальци есөн мг, төмөр 0.6 мг агуулахаас гадна органик хүчил, каротин тодорхой хэмжээгээр агуулна. 

 Эрүүл мэндийн ширээний номоос.