АШУҮИС-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын түр хороо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл, Багшийн цалин нэмэгдүүлэх зэрэг хороо зэрэг төрийн бус байгууллагаас Ж.Цолмоныг АШУҮИС-ийн захирлаар томилсныг эсэргүүцэж Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд, АШУҮИС-ийн удирдлагыг энэ сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудалд анхаарахыг хүссэн байна.

Ийнхүү тус мэдэгдэлтэй Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагууд танилцаж, З.Энхболд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаад удирдах албан тушаалтны томилгооны асуудлаар албан бичиг хүргүүллээ.

Сануулбал, Боловсролын сайд Ц.Цогзолмаа долдугаар сарын 10-нд тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилжээ. Гэвч тус сургуулийн зарим багш нар үүнийг 60 тэрбумын томилгоо гэж үзэн эсэргүүцэж байгаа юм.

Харин Ц.Цогзолмаа “Г.Батбаатар тендер сонгон шалгаруулаагүй, банкны хуулгыг хүртэл хуурамчаар үйлдсэн байсан. Тиймээс би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан” гэжээ.