Youtube компани энэ оны гуравдугаар сард утасны аппликэйшндээ “dark mode” буюу харанхуй горим гэх нэмэлт үйлчилгээг танилцуулсан юм.

Гэвч энэхүү горим нь зөвхөн iOS үйлдлийн системтэй утсанд хэрэглэгдэх боломжтой байсан бол Ням гарагаас андройд утастай хэрэглэгчдэд нээлттэй болж эхэлсэн гэнэ.

Youtube харанхуй горимоо өнгөрсөн жил комьютерийн дэлгэцэд нэмсэн бөгөөд түүнээс хойш хүмүүс уг нэмэлт үйлчилгээг утасны аппликэйшнд нь нэвтрүүлэхийг хүсэх болсон байна.

Зураг: MashTips

Хэрэв танд Ням гарагт мэдэгдэл ирэн Youtube шинэчлэл хийгдээгүй бол дараагийн шинэчлэлд харанхуй горим идэвхжих юм. Мөн Youtube-ийн аппликэйшний тохиргоо буюу settings дотор харанхуй горимыг идэвхжүүлж, унтрааж болох гэнэ.

Эх сурвалж: Theverge