Массачусетс мужын Зүүн хойд зүгийн их сургуулийн хийсэн судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчийнхээ яриаг чагнадаггүй гэнэ. Уг судалгаанд 17260 андройд аппликейшны үйл ажиллагааг хянасан байна.

Тухайлбал, түргэн хоол захиалгын GoPuff аппликейшн хэрэглэгчийнхээ үйл ажиллагааг хянаж үүнийгээ Appsee гэх судалгааны компанид явуулдаг байна. Гэвч энэ талаар аппликейшны дүрэмдээ заагаагүй байсан ч уг үйлдэл хэрэглэгчдэд ил болох үед “таны хувийн мэдээллийг Appsee хянана” гэсэн заалт нэмжээ.

Судлаачдын хэлж байгаагаар зураг, видео солилцдог андройд аппликейшнууд хэрэглэгчдийн зөвшөөрөлгүй тэднийг тагнаж, хийж буй үйлдлийн скриншотыг гуравдагч хяналтын системд илгээдэг байна.

Судалгааны дүнг ирэх сард Барселон хотод болох Технологийн нууцлалыг сайжруулах бага хурлын үеэр танилцуулах юм.

Эх сурвалж: How To Geek, BGR