Германы Ханау хотод Лхагва гарагийн 22:00 цагт болсон буудлагаас болж есөн хүн амь насаа алдсан юм. Хохирогчдын дунд Герман, Босни, Булгари, Курдиш гаралтай хүмүүс байжээ. 

Халдлага үйлдсэн этгээдийг хэрэг гарах үед барьж чадаагүй ба маргааш нь 71 настай ээжтэйгээ хамт гэртээ нас барсан байдалтай байхад нь олсон байна. 

Түүний блогоос харахад хэт үндсэрхэг үзэлтэй байсан бөгөөд Турк, Израиль зэрэг 20 гаруй улсыг устгах ёстой гэж бичжээ. 

Германы канцлер Ангела Меркел хэлэхдээ "Энэ бол өмнө нь болж байсан зүйл. Өнгөрсөн жилийн зургаа болон 10 сард ижил төрлийн халдлага болж байсан. Бидний дунд байгаа энэ үндсэрхэг үзэл бодлыг арчиж хаях ёстой" гэв.

Эх сурвалж: BBC, Wall Street Journal