Оскарын шагналт жүжигчин Анжелина Жоли Марвелын The Eternals кинонд дүр бүтээх гэнэ. Энэ нь түүний анхны супер баатрын дүр юм.

Уг киног комик номын зохиолч Жэк Кирбигийн Celestials цувралаас сэдэвлэсэн бөгөөд Клое Зао найруулж, зохиолыг Маттю, Райин Фирпо нар бичих юм. Жоли уг кинонд харийнханы нөлөөгөөр супер хүчтэй болсон бүлэг хүмүүсийн нэг болох Серсигийн дүрийг бүтээж магадгүй гэнэ.  

Жоли одоогоор Maleficent киноны ээлжит анги болох Mistress of Evil кинонд ажиллаж байгаа юм. Тэрээр өмнө нь Wanted, Beowulf, Lara Croftу зэрэг уран зөгнөлт адалт явдалт кинонууд дүр бүтээсэн байна.

Эх сурвалж: SCMP, The guardian