БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг теле хичээлийг бичих явцтай танилцлаа. Нийт 1044 теле хичээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 554 хичээлийг хүргэсэн ба хичээлийг 600 орчим хүн ажиллаж байна.

Энэ үеэр энэ хичээлийн жилд анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулахгүй гэж мэдэгдлээ. Ингэснээр дөрөвдүгээр улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцож, холбогдох баримт бичигт тэмдэглэх гэнэ.

Харин ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-11-нд зохион байгуулах ба цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 15 хүртэл явагдаж байна.

ЭЕШ-ын сэдэв, даалгаврыг бага, дунд боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд боловсруулах гэнэ. Гэхдээ шалгалтын сэдэв, даалгавар нь суралцагчийн хичээлийн жилд судалсан агуулгыг хамарсан байх юм.

Сануулбал, коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор энэ сарын 30-ныг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоогоод байна.