Премьер лигийн клубууд энэ улиралд сүүлийн найман жилийн түүхэнд хамгийн их буюу 1.54 тэрбум долларын наймаа хийжээ.

Энэ улирлын наймааны цонх Английн Премьер лигийн клубуудын хувьд Баасан гарагт болох лигийн эхний тоглолтоос өмнө ийнхүү хаагдаж байна. Харин бусад лигийн клубууд энэ сарын 31 хүртэл наймаагаа үргэлжлүүлэх юм.

Наймааны сүүлийн өдөр буюу Пүрэв гарагт Эвертон клуб Барселона клубын хамгаалагч Ерри Мина 34.6 сая доллараар худалдан авч довлогч Андре Гомесыг улирал дуустал зээлсэн байна.

Харин Фулхэм клуб наймааны цонх хаагдсаны дараа Марселле клубын довтлогч Андре Ангуйссаг 28.6 сая доллар, Бристол ситигийн хамгаалагч Жое Брайныг 7,7 сая доллараар тус тус худалдан авсан юм. Мөн Лусиано Виетто, Серхио Рико, Тимоти Менса нарыг зээлснээр Фулхэм клуб нийтдээ 128.3 сая долларын наймаа хийлээ.

Лестер сити клуб Фрейнбург клубын хамгаалагч Чаглар Сеюнжютай 24.3 сая доллар, Хорватын Динамо Загреб клубын хамгаалагч Филип Бенковичтай 16,6 сая доллараар гэрээ тус тус байгуулсан юм.

Мөн Чельси клуб Реал Мадридын довтлогч Матео Ковачичийг зээлээр авч оронд нь хаалгач Тибо Куртуаг Реал Мадрид клубт зээлсэн байна.

Харин энэ өдөр Тоттенхэм, Манчестер Юнайтед, Арсенал, Ливерпул зэрэг Премьер лигийн шилдэг клубууд ямарч тоглогч аваагүй юм.

Манчестер Юнайтед өнгөрсөн сарын эхээр гурван тоглогчтой гэрээ байгуулсан бол Тоттенхэм хоёр залуу тоглогчоо худалдсан билээ.

Эх сурвалж: BBC