Английн хатан хаан хоёрдугаар Элизабет 2021 онд 95 нас хүрээд хаан ширээгээ хүү, ханхүү Чарлызд шилжүүлэх гэж байгаа талаар Их Британий хэвлэлүүд мэдээлж байна. Хатан хаан 67 жилийн турш хаан ширээнд суусан ба түүний нөхөр Филипп хоёр жилийн өмнө 95 нас хүрснээр төрийн үүргээсээ татгалзсан юм. 

The Express сайтын мэдээлснээр хатан хаан Элизабет хаан ширээнээс буулгүйгээр тэтгэвэрт гарч болохгүй ч эрүүл мэндийн шалтгаанаар төрийн үүрэг, хариуцлагаас татгалзах боломжтой байна. Ингэснээр хаан ширээ залгамжлагч түүний орыг авах юм. 

Сүүлийн жилүүдэд ханхүү Чарлыз хааны гэр бүлд голлох үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн сард тэрээр бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбогдсон дүү, ханхүү Эндрьюг хааны орноос хөөхөд гол үүрэг гүйцэтгэжээ. 

Ажиглагчдын хэлснээр хатан хаан ширээнээсээ бууснаар улсын бэлэг тэмдэг хэвээр байх хэдий ч өдөр тутмын ажлаа ханхүү Чарлызтай хувааж хийх магадлалтай гэнэ. 

Эх сурвалж: City news 1130, Jerusalem post