Компьютер дизайны AKQA компани AI технологи ашиглан Speedgate гэх шинэ спортын төрөл зохиожээ. Уг спортыг зургаан гишүүн бүхий хоёр баг гурван онгорхой хаалгатай талбайд тоглох юм.

Ингэхдээ голын хаалгаар гаралгүй бөмбөгөө өшиглөж багийнхандаа дамжуулах бөгөөд өрсөлдөгч багийн хаалганд оруулах ёстой байна. Мөн бөмбөгөө гурван секунд тутамд хөдөлгөх ёстой гэнэ.

Уг спортыг үндсэн загвар, дүрмийг гаргахдаа 400 гаруй спортын төрлийн мэдээллийг ашиглан гаргасан байна. Мөн Speedgate спортын лого болон “Бөмбөгний дээгүүрх бөмбөгний бөмбөгтэй нүүр тул” гэх сонин уриаг AI технологиор гаргаж авчээ. Уг спортын лигийг Орегон хотод энэ зун зохиох магадлалтай юм байна.

Эх сурвалж: Engadget, Daily mail, Playspeedgate