Израилийн Тэл Авивийн их сургууль анхны эс, судас, ховдол зэргээс бүрдсэн 3D зүрхийг амжилттай гарган авлаа. Ингэхдээ тэд жинхэнэ зүрхний эс, биологийн эдүүдийг ашиглажээ.

Энэхүү 3D зүрх нь ердөө туулайны зүрх шиг хэмжээтэй бөгөөд цаашид хүний зүрхний хэмжээтэй болгох боломжтой байна. Эрдэмтэд үүнийг жинхэнэ зүрх шиг хэрхэн шилжүүлэн суулгах аргыг судалж байгаа ба амьтдад суулгахыг оролдох юм.

Эрдэмтдийн хэлснээр ирэх 10 жилд 3D зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлгүүдэд ашиглах боломжтой гэнэ.

Эрдэмтэд өмнө нь 3D зүрх гарган авах олон удаагийн оролдлого хийж байсан ч ховдолгүй зүрх гаргаж байсан юм.

Эх сурвалж: JP, Engadget