Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр СХД-ийн 21-р хороонд барьж буй 150-200 ортой анхны жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажилтай эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцлаа. Тус эмнэлэг энэ оны эхний улиралд ашиглалтад орох ба тухайн дүүргийн 157 мянган иргэнд үйлчлэх юм. 

Энэхүү эмнэлгийг барьж дууссаны дараа ХУД, ЧД-т жишиг эмнэлэг барихаар төлөвлөсөн байна. Жишиг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар иргэд гуравдугаар шатны тусламж үйлчилгээг дүүргээсээ авах боломж бүрдэх юм. 

Мөн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6 төслийн хүрээнд Улаанбаатарт зургаа, 10 аймагт сумын жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ.  

Анхны жишиг эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн ба энэ сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж гүйцэтгэгч компани мэдэгдсэн юм.