Америкийн жүжигчин Грета Гарбо нь 1935 онд Aнна Каренинагийн дүрийг анх амилуулж байжээ. Тэрээр 1920-1930 оны хамгийн алдартай кино жүжигчдийн нэг бөгөөд нийт 28 кинонд тоглож, 35 настайдаа кино урлагийг орхисон байна. 

Грета Гарбогоос өмнө буюу 1911 онд Анна Каренинагийн дүрийг Оросын М.Сорочтина гэх эмэгтэй амилуулжээ. Грета Гарбогийн 1927 онд тоглосон Mаx цус ба Чөтгөр, 1936 онд Kамилла зэрэг кино нь нэр алдарт хүрсэн юм. 

Тэрээр мөн Гинессийн номонд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр бичигдсэн ба түүний дүртэй маркууд маш өндөр үнээр зарагддаг байжээ. Грета Гарбогийн тоглосон дүрүүд өөртэй нь адил маш нууцлагдмал ба тэдний нэг нь Лев Толстойн Анна Каренина юм. 

1873-1877 онд бичигдсэн тус романыг ихэнх зохиолчид түүхэн дэх хамгийн шилдэг роман гэж үздэг. Толстой өөрөө ч Анна Каренинаг өөрийнхөө бичсэн хамгийн шилдэг роман гэж хэлсэн байдаг.

Толстой зохиолоороо дамжуулан урвалт, атаа жөтөө, гэр бүл, шашин шүтлэг, ёс суртахуун, хүйс болон нийгмийн давхарга зэрэг сэдвийг хөнддөг юм. Тус зохиол Анна Каренина болон Алексей Вронски нарын гэрлэлтээс гадуурх харилцааны талаар гарна. Романыг театр, опера, баллет, радио драма, кино, олон ангит кино зэрэг хэлбэрт буулган толилуулж байсан юм. 

Image result for leo tolstoi's original anna karenina

Эх сурвалж: IMDb, Britannica Biographies