Бид тоймлоё, Та унш

2019.01.31 Пүрэв                                       -9°C   2,630.50  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё


Өвлийн уралдааныг хориглох тогтоолыг дахин баталлаа

Тогтоолын дагуу 5/1 хүртэл морин уралдаан Монголын хаана ч болох ёсгүй бөгөөд хэрэгжилтийг аймгуудын Засаг дарга нар хангах үүрэгтэй. Гэвч энэ жилийн Дүнжингарав уралдааны бэлтгэл эхэлсэн гэдгийг зарим гишүүд хэлж байна.

Хэрэгжиж үзээгүй ЗГ-ын тогтоол

Өнгөрсөн жил мөн адил тогтоол гаргасан ч Дүнжингарав гэх мэт том жижиг уралдаанууд болж, 975 хүүхэд тэсгим хүйтэнд хүлгийн зоон дээр хурдалсан байна. Манай улсад 5 жилийн дотор 12 хүүхэд мориноос унаж нас барсан бөгөөд хамгийн сүүлд энэ сард 10 настай хүүхэд амиа алдсан юм.

Хууль зөрчигчдөд хариуцлага тооцсон уу?

Харамсалтай нь М.Энхболд уяачдын холбооны ерөнхийлөгчөөс огцорч, 2 уяач цолоо хураалгаснаас өөр дорвитой арга хэмжээ аваагүй. Энэ мэтээр ЗГ тогтоол баталдаг ч хэрэгжүүлэх уяач, уяачдын холбоо алга байна. Ямартай ч дахин батлагдсан тогтоолын дагуу энэ жилийн Дүнжингарав болохгүй л гэж найдъя.


Татварын ерөнхий газрын дарга халагдлаа

Е-баримтын мэдээллийг нэр бүхий банкуудад өгсөн гэх Д.Занданбатыг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллага шалгаж эхэллээ. Сангийн сайдын хэлснээр энэ нь ноцтой гэмт хэрэг бөгөөд шалгаж дууссаны дараа ямар банкуудад хэчнээн мэдээлэл өгснийг нь мэдээлэх гэнэ. Хуульд зааснаар иргэдийн худалдан авалт хийсэн е-баримтын мэдээллийг зөвхөн Татвар болон ҮСХ ашиглах эрхтэй юм.


Сургалтын төлбөрийн е-баримтаа 2/15-аас өмнө аваарай

Ингэснээр 2018 оны сургалтын төлбөрийнхөө 10%-г буцаан авах боломжтой. Гэвч дийлэнх оюутнууд энэ талын мэдлэггүйгээс болж баримтаа авдаггүй байна. Сургуулиудын санхүүгийн алба төлбөрийн баримтыг заавал өгөх ёстой бөгөөд өгөөгүй тохиолдолд МОХ-нд гомдол гаргаарай.


Америкт Антарктидаас ч хүйтэн болно

Антарктидад үүссэн хуй салхинаас болж энэ 7 хоногт Америкийн 10 мужид -64 хэм хүртэл хүйтрэх гэнэ. Зарим газраар нь Даваа гарагт 64,3 км/ц хурдтай цасан шуурга болсноос үүдэн сургууль, шүүх зэрэг албан байгууллагууд хаалгаа барьж 1000 гаруй нислэг хойшилсон юм. Энэ байдал цаашид улам дордох төлөвтэй байгаа ба Мичиган, Уисконсин зэрэг мужууд онц байдал зарлаад байна. Мөн иргэдийг гадуур явахдаа бага ярьж, уртаар амьсгалахгүй байхыг сануулж, орон гэргүй иргэдийн түр байранд оруулжээ.


Фэйсбүүк өсвөр насныхны утсыг хянадаг

Сүүлийн 3 жилд 13-25 насныхныг гар утсандаа Facebook Research гэх апп суулгасных нь төлөө Фэйсбүүк сард $20 төлдөг байжээ. Тэд туслах апп ашиглан Facebook Research хэрэглэгчдийг илрүүлдэг байна. Уг апп нь хэрэглэгчийн мессеж, и-мэйл, цахим орчинд хийж буй үйлдэл, Амазоны захиалга зэргийг скрийншот хийж Фэйсбүүкт илгээдэг байна.

Таны сонорт


Related image НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс олгоно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр