НҮБ-ын нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өнгөрсөн оноос дэлхийн дулаарлын эсрэг ажиллаж байна. Учир нь, 2019 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун байсан ба дундаж зууны үеэс 1.5 цельсээр дулаан байсан юм. 

Үүнээс үүдэн дэлхийн тэнгисийн 84 хувьд дулааны долгион үүссэнээс болж усны ууршил удааширч ган гачиг үүсэж хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Тухайлбал, 2019 онд 820 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд 2020 онд энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

Мөн тус онд Европ, Азийн улсад хэдэн мянган хүн наршиж нас барсан ба Энэтхэгт зургаан мянга давсан байна. Оны сүүлээр Австралийн 132 сая га ойн 27 сая га шатсанаар Сибирийн 2003 оны түймрийн дараах хамгийн том нь болсон юм. 

Антонио Гутерресийн хэлснээр, "Бидэнд тулгарч буй хамгийн том асуудал нь дэлхийн дулаарал гэдгийг байнга санах хэрэгтэй. Цаг уурын өөрчлөлтөөс болж нэг тэрбум шахуу хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж байхад тэднийг мартсан мэт коронавируст анхаарлаа хандуулж байна" гэжээ.

Эх сурвалж: Guardian, NASA