Apple компани энэ долоо хоногт болж буй Хөгжүүлэгчдийн хурал дээр шинэ iPhone утаснаас үнэтэй дэлгэцний тогтоогч танилцуулсан нь олныг гайхшрууллаа.

Энэ нь шинэ Mac Pro компьютерын 32 инч хэмжээтэй, 6К нягтралтай LCD дэлгэцний тогтоогч бөгөөд дангаараа 999 долларын үнэтэй байна. Харин Mac Pro компьютер нь бүхэлдээ 5999 долларын үнэтэй бол дэлгэц нь 4999 доллараар худалдаалагдах юм.

Уг дэлгэцний тогтоогч нь 749 доллараар худалдаалагдаж буй iPhone X утаснаас үнэтэй байгаа нь нийгмийн сүлжээнд шуугиан тариад байна.

Интернэт хэрэглэгчдийн хэлснээр Apple компаний сүүлийн жилүүдэд гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд шинэчлэл хийгдээгүй ч үнэ нь нэмэгдсэн гэнэ. Энэ удаад гар утас, компьютераас ч үнэтэй дэлгэцийн тогтоогч танилцуулсан нь хэрэглэгчдийг доромжилж байгаа хэрэг гэж шүүмжилжээ.

Хөгжүүлэгчдийн хурлын үеэр Mac Pro компьютераас гадна iOS 13 үйлдлийн систем, Apple Watch бугуйн цагны сарын тэмдгийн мөчлөг хянах тохиргоог танилцуулсан ба iTunes аппликейшнийг хааж байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: Business insider, CNN