Аpple-ын анхны компьютер болох Аpple-1 загварыг дуудлага энэ сарын 16-23-нд дуудлага худалдаагаар оруулах гэнэ. Мэргэжилтнүүд үүнийг 390-650 мянган доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Аpple-1 компьютерийг Аpple компаний үүсгэн байгуулагч Стев Жобс, Стев Уозниак нар 1976 онд бүтээсэн ба 666.66 доллараар худалдаалж байжээ.

Уг компьютер нь өдгөө 200 орчим ширхэг байгаа ба үүний 15 нь музейн үзмэрт дэлгэгдэж байна. Учир нь Жобс, Уозниак нар 1977 онд Аpple-1 загварын үйлдвэрлэлийг зогсоож Apple-II загварыг бүтээж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн хуучин компьютерийг устгалд оруулжээ.

Тухайн үед дэлгэц, гартай компьютер ховор байсан ба ийм компьютеруудын эх хавтан дагалдаж ирдэггүй байсан юм. Харин Аpple-1 компьютер нь эх хавтан, гар, дэлгэц зэрэгтэйгээрээ бусад компьютероос давуу байжээ.

Эх сурвалж: Live science, Foxnews