Apple компаний бүтээгдэхүүний албан ёсны худалдаа ирэх саруудад дуусах учир борлуулалт буурах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Пүрэв гарагт хувьцаа нь долоон хувиар буурснаар нэг триллионы зах зээлийн үнэлгээгээ алдлаа.

Тус компаний хувьцааны үнэ өнгөрсөн наймдугаар сард 207.39 доллар болсноор зах зээлийн үнэлгээ нь нэг триллионд хүрсэн дэлхийн анхны компани болсон юм.

Уолл Стрит сэтгүүл Apple -ыг 12 сарын 31-ыг дуустал буюу Зул сарын баярын үеэр 93.02 тэрбум долларын худалдаа хийнэ гэж таамагласан юм. Харин Apple өнгөрсөн оны Зул сараар 88.3 тэрбум долларын орлого олсон бол энэ жил 89-93 тэрбумыг олно гэж үзжээ.

Тус компаний гүйцэтгэх захирал Тим Кукийн хэлснээр бүтээгдэхүүний борлуулалт Энэтхэг, Бразил, Турк, Орос зэрэг оронд буурсан бөгөөд энэ нь долларын ханш хэлбэлзэж байгаатай холбоотой гэнэ.

Мөн Хятадад үйлдвэрлэлтээ явуулдаг Аpple нь Америк, Хятадын худалдааны дайнаас үүдэн хохирол амсаж магадгүй юм. Гэсэн хэдий ч Америк Хятадаас импортолдог Apple-ын төхөөрөмжид татвар ногдуулаагүй учир энэ оны эхний хагасын нийт ашиг нь 23 хувиар өсч 59.5 тэрбум, орлого нь 16 хувиар өсч 265.5 тэрбум долларт хүрчээ.

Аpple компаний нийт орлого сүүлийн гурван сард 20 хувиар өсөж 62.9 тэрбум долларт хүрсэн бол ашиг нь 31 хувиар осч 14.1 тэрбум доллар болсон байна.

Дэлхийн даяар нийт ухаалаг утасны борлуулалт 2017 онд анх удаа буурсан ч Apple-ын өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд уг аюулыг ажрахгүй өнгөрчээ. Apple өнгөрсөн сарын хагасаас сүүл хүртэл 46.9 сая iPhone утас худалдаалсан нь өмнөх оны мөн үеэс 200 мянган доллараар өссөн байна.

Мөн App store, Apple Musiс, Apple Pay зэрэг үйлчилгээнээс 10 тэрбум долларын ашиг олжээ.

Эх сурвалж: CNBC, BBC