Apple компани гуравдугаар улирлын орлогын мэдээллээ Лхагва гарагт дэлгэсэн ба шинжээчдийн урьдчилсан таамгийг нэг тэрбумaaр давуулан биелүүлж, 53.3 тэрбум долларын орлоготой ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 17 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

Уг нь гуравдугаар улиралд хэрэглэгчид ирэх намар нь нээлтээ хийх шинэ iPhone утсыг хүлээснээс болж хуучин загварын борлуулалт сулардаг байна. Гэвч тус компани өнгөрсөн жилээс нэг хувиар их буюу 41 сая утас борлуулжээ.

Мягмар гарагийн байдлаар Apple-ийн зах зээлийн үнэ 935 тэрбум доллар байсан юм. Хэрэв хувьцааны ханш нь одоо байгаагаас долоогоос дээш хувиар өсвөл Apple анхны триллион долларын компани болж, нэгж хувьцааны үнэ нь 203.46 долларт хүрэх гэнэ.

Тэгвэл дөрөвдүгээр улирлын төсвийн орлогыг 60-62 тэрбум доллар буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 16-19 хувиар өснө гэж шинжээчид таамагласан байна.

Орлогын өсөлт сайн байснаар ирэх намар хэд хэдэн тоног төхөөрөмжүүд худалдаанд гарах магадлалтай юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр iPhone утасны гурван шинэ загвар нээлтээ хийж магадгүй гэнэ.

Эх сурвалж: Theverge, NHK