Apple компани энэ сарын эхээр Японы баруун өмнөд хэсэгт болсон үерийн улмаас эвдэрсэн iPhone, Mac, iPad, iPods төхөөрөмжийг үнэгүй засварлахаа мэдэгдлээ.

Тус улсын үерт өртсөн Apple-ийн хэрэглэгч онлайнаар биш 0120-27753-5 дугаарт залган засварын хүсэлт гаргах юм. Ингэхдээ төхөөрөмж худалдаж авсан баримтыг үзүүлэх хэрэгтэй ба засварын ажил есдүгээр сарын сүүл хүртэл хийгдэх гэнэ. Харин Apple бүтээгдэхүүний дагалдах хэрэгсэл, Beats-ийн чихэвч, спикер зэргийг засахгүй юм байна.

Төхөөрөмжийг шуудангаар авч, буцаах учир үерт өртсөн зарим бүсэд нэлээд хүлээлт үүсэхийг Apple компанийн зүгээс анхааруулж байна.

Эх сурвалж: 9to5macThe Verge