Дисней кино компаний Араатны хаан кино нээлтээ хийсэн эхний 10 хоногтоо олон улсад 531 сая долларын орлого олжээ. Үүнээс Хойд Америкт 185 сая доллар, Хятадад 98 сая долларын ашиг олоод байна. 

Найруулагч Жон Фаврын 1994 оны ижил нэртэй бүтээлийн шинэчилсэн хувилбар болох уг кинонд дуучин Беойнсе, жүжигчин Доналд Гловер, Жон Оливер, Сет Роген нар дуу оруулжээ. 

Араатны хаан кино нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр орлого олсон бүх цагийн үеийн кинонуудын жагсаалтад есдүгээрт, энэ жилийн кинонуудаас Авенжерс: Эцсийн тоглоом киноны араас хоёрдугаарт бичигдсэн байна. 

Энэ жил боск оффисоос хамгийн их ашиг олсон 10 киноны тав нь Диснейн уран бүтээлүүд байгаа юм. 

Мөн кино шүүмжлэгч Rotten Tomatoes сайтаас 55 хувь, CinemaScore сайтаас А үнэлгээ аваад байна. 

Эх сурвалж: CNN, CNBC