Шеих Мохаммед Бин Рашид Ал Махтумыг Их Британий шүүхээс Английн хуулийг зөрчиж, хүний эрхэд халдсан гэж тогтоожээ.

Шеих Мохаммед 2006 оноос хойш Арабын Эмират улсын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, Дубай хотын дарга гэсэн гурван албан тушаалд ажиллаж байгаа юм. Тэрээр Англи руу тогтмол зорчиж, Их Британий эзэн хааны гэр бүлтэй дотно харьцаатай байжээ.

Түүний зургаа дахь эхнэр Хаяа хоёр хүүхдийн хамт өнгөрсөн жил Англи руу зугтсаны дараа Шеих Мохаммед Их Британий шүүхэд хүүхдүүдээ буцааж авах хүсэлт тавьсан юм. 

Үүний хариуд гүнж Хаяа, "Шеих Мохаммед өөрийн хүүхдүүдийг 2002 болон 2018 онд хулгайлж байсан. Дараа нь өмнөх эхнэрүүдээ сүрдүүлж, бидний нүдэн дээр охин Латифагаа тамласан" гэж мэдүүлжээ.

Мөн Шеих Мохаммед 2002 онд Англи руу явсан охин Шамсагаа хулгайлсан ба одоо хүртэл Шамса олны дунд гарч ирээгүй юм. Шамсагийн дүү Латифа мөн 2018 онд зугтаах оролдлого хийж байхдаа баривчлагдан хоригдсон байна.

Хэргийг хариуцсан шүүгч Андрю МкФарлэй хэлэхдээ, "Бид Латифа болон Шамса нар Шеих Мохаммедын гэрт хоригдож байгаа талаар баталгаат мэдээлэл авсан учир Хаяагийн өгсөн мэдээллийг үнэн гэж үзсэн" гэжээ.

Шеих Мохаммед Хаяагийн тараасан мэдээллийн няцааж, түүнийг худал мэдээлэлд итгэсэн гэж хэлжээ. Одоо түүний нэр хүнд Арабын Эмират болон олон улсад маш ихээр унаж, шүүмжлэлд өртөөд байна. 

Эх сурвалж: Guardian, Telegraph