Хуваарийн дагуу ажлын хэсэг болон байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Ажлын хэсэг:

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд;
  • Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

  • “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.