Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо болон Улс төрийн зөвлөл хуралдаж, С.Баярцогтыг улс эх орны эрх ашгийг уландаа гишгэж, авилга хээл хахуульд нэр холбогдсон гэж үзээд намаас хасах шийдвэр гаргалаа.

Түүнийг Рио Тинтогоос авилга авсан эсэхийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Швейцарийн холбооны улсын прокурорын газраас албан ёсоор тодруулга авахаар хандсан байна.

"Ардчилсан нам бол ямар ч төрлийн авилга, хээл хахуультай эвлэрч байгаагүй. Цаашид ч эвлэрэхгүй” гэж Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын өнөөдрийн гаргасан мэдэгдэлд,

Үндсэн дүрмийн хорооны хурлаар С.Баярцогтыг намаас хасах тушаалыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гаргажээ. Тушаалд “Ардчилсан намын гишүүн Сангажавын Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэж бичжээ.

Мөн Оюутолгойн гэрээ байгуулсан асуудлын хүрээнд С.Баярцогт, С.Баяр нарт холбогдох шаардлагыг Засгийн газар болон УИХ-д хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.