Үндэсний их баяр наадмын дааган насны морьд барианд орлоо. Энэ жил 200 орчим 11 км зайд уралдлаа. Тодруулбал,

  1. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Г.Чинзоригийн хээр даага
  2. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Дагвасүрэнгийн халиун даага 
  3. Дорнод аймгийн Халх гол сумын харьяат С.Батмөнхийн халтар даага
  4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ж.Эрдэнэбатын халзан даага
  5. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Д.Амарсанаагийн хүрэн даага айргийн тавд орлоо. 

Өнгөрсөн жилийн наадамд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн боловч эрлийз байсан учир уралдаанаас хассан юм. Ингэснээр аман хүзүүнд орсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Н.Баярхүүгийн зээрд даага түрүүлсэн байна.