Калифорнийн их сургуулийн хийсэн судалгаагаар архи, кофег тодорхой хэмжээгээр хэрэглэдэг болон 70 настайдаа илүү жинтэй байсан хүмүүс бусдаас урт насладаг болохыг тогтоожээ.

Хүмүүс 90-ээс дээш наслахад юу нөлөөлдгийг тогтоох зорилготой уг судалгаа 2003 онд эхэлсэн бөгөөд 1600 гаруй хүн хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүс зургаан сар тутамд мэдрэлийн систем, сэтгэц, танин мэдэхүй, бие бялдрын тестэд оржээ. Улмаар тэдний хоолны дэглэм, биеийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн түүх, эмчилгээ зэргийг судалсан байна.

Үүнээс үзэхэд 90-ээс дээш настай хүмүүсийн 40 хувь нь солио өвчин тусдаг ба тэдний хагасынх нь мэдрэлийн систем доройтсон байдаг гэнэ.

Эх сурвалж: Vinepair, Кtvz