Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, үйлдвэрийн байрыг өргөтгөх шинэчлэх, хаяг байршлаа өөрчилсөн гэх шалтгаанаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариу тайлбар ирүүлсэн 32 ААН-д МХЕГ-аас шалгалт явуулахаар боллоо.

Тодруулбал, 2019 оны эхний улиралд явуулах хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгах шаардлага хангаагүй ААН байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргаж Засгийн газраар шийдвэрлүүлэх юм.

Өнгөрсөн онд согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнд 28 ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлж 16 нь хүчингүй болгосон байна.

Сонирхуулбал, Манай улсад  архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 35 компани байгаа юм.