Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй иргэнд олгох тэтгэмжийг 123100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84500 төгрөг болголоо. 

Халамжийн тэтгэврийг тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг юм. 

Байнгын асаргаа шаардлагатай иргэн асарч буй болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.

Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй эхчүүдийн тэтгэмжийг 2019 онд 114 мянган төгрөг болгон нэмсэн юм.