Солонгосын агаарын тээврийн авиа компани Ашиана Эйрланс Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ өчигдөр үйлдлээ. 

Тус чиглэлийн анхны зорчигчтой нислэг өчигдрийг 23:50 минутад Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан ба OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн иржээ.

Ашиана Эйрланс компани цаашид A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэх юм. 

Ийнхүү зорчигч урсгал ихтэй Солонгос чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монголыг зорин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжирч, тасалбарын үнэ хямдрах ач холбогдолтой байна. 

Түүнчлэн Монгол- Солонгосын харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр улсын хооронд үйлдэгддэг нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа нь давуу талтай юм. Ашиана Эйрлайнс анх 1988 онд үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг байна.

Тус авиа компани нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцолжээ.

дашрамд дурдахад, манай улс руу Солонгосын авиа компаниас гадна Туркийн Airline, Airplot зэрэг нислэгийн компаниуд удахгүй үйлчилгээ үзүүлэхээр болсон гэдгийг БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн юм.