Хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, АТГ-ын эзэмшилд байсан Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн 36408 м2 газрын зөвшөөрлийг цуцаллаа. 

Тодруулбал, бидний нэрлэж заншсанаар мянган машины зогсоол орчмын 36408 м2 газрыг 2009 онд НИТХ-ын тогтоолоор цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар шийдвэрлэсэн байна. Гэвч 2016 онд Хотын даргын захирамжийн дагуу АТГ-т таван жилийн хугацаатай түрээслүүлж, 2018 онд эзэмшүүлэх зөвшөөрлийг 15 жилээр сунгажээ. 

Улмаар АТГ тухайн газарт орон сууцны барилга барихаар төлөвлөсөн ч хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байна. Иймд хуульд заасны дагуу АТГ-ын эзэмших зөвшөөрлийг цуцалж, тухайн газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглахаар боллоо.