Атлетико Мадрид клуб Португалийн 19 настай довтлогч Жоао Феликстэй 142 сая доллараар долоон жилийн гэрээ байгууллаа. Энэ нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй  тав дахь наймаа болсон байна. 

Мөн Феликс бүх цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй өсвөрийн хөлбөмбөгчний жагсаалтад Килиан Мбаппегийн араас хоёрт бичигджээ. Монако клубт тоглож байсан Францын 18 настай од Мбаппе PSG клубт 214 сая доллараар зарагдсан юм. 

Феликс өнгөрсөн онд Бенфика клубтээ 15 гоол оруулж, Европын лигт хэт трик буюу нэг тоглолтод гурван гоол хийсэн анхны өсвөрийн тамирчин болжээ. Тэрээр өнгөрсөн онд Португалийн Примера лигийн шилдэг тоглогчдын нэг болсон ба довтлогчоос гадна жигүүр, төвийн хамгаалагчийн байрлалд тоглох чадвартай гэдгээ харуулсан юм. 

Феликс энэ оноос олон улсад танигдаж эхэлсэн бөгөөд нутаг нэгт шилдэг тамирчин Кристиано Роналдотой харьцуулагдах болжээ. 

Эх сурвалж: The guardian, CNN