Засгийн газрын хуралдаанаар “Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай” Монгол, Австралийн Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна.

Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил сурсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх-буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой гэнэ.

Манай улс Австралитай 1972 онд дипломат харилцаа тогтоосон байдаг.

Сонирхуулахад, манай улс одоогоор 21 улс руу визгүй зорчиж байна.