Жэррод Лайл өнгөрсөн долоо хоногт цусны хорт хавдарын эмчилгээгээ зогсоогоод байсан ч Лхагва гарагийн шөнө 36 насандаа таалал төсчээ.

Талигаач 1999 онд цусны хавдар тусч улмаар 2012 онд эргэдсэн ч өнгөрсөн онд өвчин нь дахин сэдэрсэн байна.  

Түүний эхнэр Бриони Австралийн голфийн холбоонд мэдэгдэхдээ, “Нөхөр маань нас барахаасаа өмнө өөрийгөө дэмжиж байсан хүмүүст талархал илэрхийлээд хорт хавдрын өвчтэй хүмүүсийн гэр бүлд туслаж чадсандаа баяртай байсан” гэжээ.

Жэррод Лайл кареерынхаа хугацаанд дэлхийн чансааны 142-т бичигдэж Америкийн нээлттэй тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан юм.

Эх сурвалж: CNN