Австралийн Милдура хот шороон шуурганы улмаас улбар шар өнгөтэй болжээ. Цаг уурын газрын мэдээлснээр тус хотыг 40 км/ц-ын хурдтай шуурга дайран өнгөрч цаг агаар +40 градуст хүрсэн байна. 

Шуурганы улмаас нисэх буудал орчмын үзэгдэх орчин 500 метр хүртэл хязгаарлагджээ. Уг салхинаас болж мөн Шинэ Өмнөд Уэльс, Күийнслэнд мужид гарсан түймэр газар авсан юм. Австралид ган болж байгаа ба үүнээс болж ойн түймэр, шуурга зэрэг байгалийн гамшиг тохиох болжээ. 

Өнгөрсөн онд Синдей хот орчмын үерийн далангууд 64.4 хувийн дүүргэлттэй байсан бол одоо 46.6 хувьд хүрч буурсан байна. Иймд Засгийн газрын зүгээс ирэх сарын 10-аас эхлэн хоёрдугаар зэргийн усны хязгаарлалт тогтоосон юм. Ингэснээр зүлэг усалгааг зөвхөн 7:00-10:00 эсвэл19:00-22:00 цагийн хооронд хийх, усан санг дүүргэхгүй байх, машиныг сард нэг удаа угаах, цонх угаахгүй байх ёстой байна. 

Ойн түймрээс болж агаарын бохирдол нэмэгдсэн ба Засгийн газрыг энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардан оюутнууд хичээлээ хаясан бол байгаль хамгаалах идэвхтнүүд нүүрс тээвэрлэдэг галт тэргийг зогсоож автозамыг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Эх сурвалж: CNN, Science alert