Австралийн парламентын сонгуульд Либерал үндэсний холбоо нам ялалт байгуулсан гэдгийг өнгөрсөн Бямба гарагт зарласан байна. Үүнээс хойш Папуа шинэ Гвиней улсад байгаа ес орчим дүрвэгч амиа хорлох оролдлого хийжээ. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин бусад нь сэтгэл зүйчийн хяналтад оржээ.

Папуа шинэ Гвиней улс, Науру арал дахь дүрвэгчдийн төвд Иран, Ирак зэрэг орны 1000 орчим дүрвэгч байгаа ба тэд Австралид цагаачлах хүсэлт гаргаад байгаа юм. Харин Австралийн парламентад Либерал үндэсний холбоо нам олонх болсноор дүрвэгчдийн Австралид цагаачлах асуудал бүрхэг болж байна.

Учир нь Хөдөлмөрийн дараа сонгуульд ялалт байгуулбал 150 дүрвэгчийн цагаачлах хүсэлтийг хүлээн авна гэсэн юм. Гэвч ерөнхий сайд Скотт Моррисоны тэргүүлдэг Либерал үндэсний холбоо нам гурав дахь удаа засгийн эрхэнд гарснаар дүрвэгчдийн мөрөөдөл талаар болжээ.

Австралийн дүрвэгчдийн хорооны мэдээлснээр тус улсын засгийн газар 2012 оноос хойш 4000 гаруй дүрвэгчийг Папуа шинэ Гвиней улс руу илгээсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 1000 орчим дүрвэгч үлдсэн байна.

Эх сурвалж: CNN, France24