Австралийн ойн түймэр атмосперийн нүүрсхүчлийн диоксидийн хэмжээг жилийн хоёр хувиар нэмэгдүүлнэ гэж судлаачид үзэж байна. 

Атмосперийн нүүрсхүчлийн диоксид ирэх тавдугаар сард 417 ppm болж, жилийн дундаж нь 414.2 ppm болох төлөвтэй байгаа ба энэ нь 2019 оноос 2.74 ppm-ээр нэмэгдэнэ гэсэн үг. 

Нүүрсхүчлийн диоксид 450 ppm-ийг давсан тохиолдолд цаг агаар хоёр градусаар нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. 

Судлаачдын хэлснээр хүний оролцоотой цаг уурын өөрчлөлт нь хуурай, халуун уур амьсгалыг бий болгосон ба үүний үр дагаварт Австралийн түймэр гарчээ. Уг түймрийн улмаас 18 сая га газар шатсан юм. 

Ой мод дахин ургаснаар ялгаруулсантай ижил хэмжээний нүүрсхүчлийн диоксидыг шингээдэг учир ойн түймрийн хорт хийг байгальд сөрөг нөлөөтэй гэж үздэггүй байна. Гэвч шатсан газар нутгийн ихэнх нь өмнөх байдалдаа эргэн орохгүй гэж эрдэмтэд анхааруулжээ. 

Эх сурвалж: The guardian, Renew economy