Дэлхийн дулаарал, ойгүйжилтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх зорилготой уг санаачлагыг дизайнер Клаус Литтмэнн гаргасан юм. 

Тэрээр уг санаагаа зураач Макс Пейнтнерийн 1937 оны Байгалийн төгсөшгүй үзэсгэлэн зурагнаас сэдэвлэсэн байна. Литтмэнн уг зургийг худалдаж авахыг хүссэн ч Америкийн урлагийн цуглуулгад зарагдсан учир зургийг бодит болгохоор шийджээ. 

Улмаар 30 мянган хүний суудалтай Уортерси цэнгэлдэх хүрээлэнд 16 төрлийн 299 мод суулгажээ. Уг төсөл ирэх сарын 27 хүртэл үргэлжлэх ба үүний дараа модыг цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо суулгах юм.  

Image result for max peintner die ungebrochene anziehungskraft der natur
Байгалийн төгсөшгүй үзэсгэлэн, Макс Пейнтнер 1937 он

Эх сурвалж: BBC, AOL